
Энэ маягаар Тэйлор дуучин гэгдэж явсан боловч тvvнд хамгийн их нєлєєлсєн хvмvvс бол Шайна Твэйн, Ли Энь Раймс , Тина Тернэр, бас тvvний эмээ нь юм. Эмээ нь мэргэжлийн дуурийн дуучин байсан боловч Тэйлор каунтри хєгжимд татагдсаар...Хамгийн анх 11 настайдаа тэрээр Нашвиле руу єєрийнхєє дууг євєртлєн дуу бичлэгийн студиудыг зорисон боловч орсон студи болгоныхоо тоогоор "vгvй " гэсэн хариулт авч байлаа. Ингээд тэр Пенсильван руугаа буцсан ч тvvнийг 14 настайд нь гэр бvл нь Нашвиле рvv нvvлээ. Тэнд Тэйлор дууны шvлэг бичээчдийн тэмцээнд оролцож байхдаа Скот Боршетийн анхааралд єртєж тvvний шинэхэн байгуулсан дуу бичлэгийн студитэй хамтрах болов. Ингэж тvvний жинхэнэ дуучны амьдрал эхэлжээ.
2006 оны дунд vед Тэйлор Сфивт "Тим Макгав " нэртэй дуугаа гаргасан нь "Билборд"-ын каунтри дууны жагааалтын 6-д оржээ. Дараа нь 10 сарын 24 нд єєрийнхєє анхны CD-гээ гаргахад эхний 7 хоногтоо л 39.000 хувь зарагджээ. Энэхvv каунтри CD нь "Билборд"-д мєн л багтаж 5-д орсон юм. Тvvний хоёр дахь бие даасан "Тэйлор Сфивт" нэртэй цомогт багтсан "Миний гитаран дээр дуссан нулимс" дуу нь 2007 оны 2 сарын 24-нд гарсан даруйдаа "Билборд"-ын каунтри дууны 2-т орж "Билборд"-ын шилдэг 100-ын 33-т жагсчээ.
2007 оны сvvлээр поп стилээр CD гаргасан нь дахин амжилт авчирч "Билборд"-ын шилдэг 100-ын 13-т орлоо. Ийнхvv тэрээр поп болон каунтри стилиэр дуулдаг болсон байна. Дуулахаас гадна тэрээр дууныхаа клипнvvддээ єєрєє тоглож жvжиглэх багагvй авьяастай гэдгээ нотолсон аж.
Тэрээр дууны vг бичихдээ яг л єєрийнхєє тухай бичдэг гэнэ. Тиймдээ ч "Миний цомгийг сонсож байгаа хvнд миний єдрийн тэмдэглэлийг уншиж байгаа мэт санагдах болно. Ер нь миний дуу хэр их хувийн чанартай байна, тєдийчинээ хvмvvст сайн хvрнэ гэж бодож байна" хэмээн ярьжээ.
Эцэст нь хэлэхэд Тэйлор Сфивт нь Америкийн каунтри поп стилийн дуучин , яруу найрагч , гитарчин , дуу бичлэгийн студийн продюсер , жvжигчин юм. Дєнгєж 20-хон насандаа ийм амжилтанд хvрсэн нь тvvнийг хэр авьяастай болохыг гэрчлэх байх аа.
Хамгийн сvvлд тэрээр "Билборд"-ын 2009 оны шилдэг дуучнаар шалгараад байгаа ажээ.
0 cэтгэгдэл:
Post a Comment